skip to main | skip to sidebar 2010 оны 02-р сарын 09, Нийтэлсэн Тэнгэр Өдөр тутмын сонингийн шинэ дугаарыг эргүүлж байтал Скарлет Иохансан гэдэг жүжигчин бүсгүйн тухай нийтлэл байна. За бага насаа дурсжээ. Их сайн сайхан байсан, багаасаа л алдартай хүн болохыг нь аав ээж нь ч мэдэж байсан өөрөө ч мэдэж байсан гэх мэтээр ярьсан байна. Тийм л байсан байх, тийм л байдаг байх. Тийм хүмүүс олон байвал бүр сайхан. Заавал бага насаа дурсахын тулд олонд танигдахыг хүлээгээд яахав, энүүхэндээ нэг дурсчихья. Угаасаа энэ тухай сэргээж бодож ч байгаагүй юм байна, ярьж ч байгаагүй юм байна.
Би бага насаа дурсаж байна.
Үнэндээ бол би анааш шиг ш дээ. Санадаггүй юм. 7.8 дугаар ангиасаа хойшихийг л санадаг. Их тод үлдсэн ганц нэг л дурсамж байдаг. Эртээр 10 жилийхэнтэйгээ уулзсан чинь тэгдэг байсан ингэдэг байсан гээд л, надад санаж байгаа юм алгаа тэнэг юм шиг тийм үү л гээд байлаа.
Уул нь би 10 жил ангийн дарга хийсэн, 10 аа онц төгссөн лидер сурагч байсан юм ш дээ. Аав минь багш хүн, багш та хаана хаана очихоороо дуучин бүжигчин жүжигчин гэдэг шүлэгт байдагчлан үнэхээр авъяаслаг бүгдийг чаддаг хүн байлаа /одоо ч бий л дээ, одоо бол хааяа нэг ууна зурагт үзнэ өөр чаддаг юм үгүй болсон болохоор нь байлаа гэж байгаа юм/.
Тэр биднийг /манайх 5 хүүхэдтэй айл/ Та нар бол манлайлагч, тэргүүнд явдаг байх ёстой, чамд чаддагүй зүйл огт байх ёсгүй, бүгдийг чаддаг байх ёстой гэж хүмүүжүүлж, гэрийн бүх ажлаас чөлөөлж, бүх төрлийн сонгон секц-д явуулдаг. Тэгээд ч бид за даа дуучны хажууд ч ичмээр дамшиг даа гэдэг шиг дуулна бүжиглэнэ, сагс гар бөмбөг, теннис тоглоно, ядахад ятга ёочер дээр хүртэл дон дон хийлгэнэ. Энэ бол миний нийгэм дэх бага насны минь жаргалтай амьдрал.
Яг гэр бүлийн амьдрал дээр жаргалтай байсан уу гэвэл үнэндээ хэлж мэдэхгүй. Аливаа юм чинь харьцангуй юм хойно. Аав минь их уудаг байсан гэнэлээ. Би 3 хан настай байхдаа ээжээсээ цаг хэд болж байна гэж асуугаад 9 гэж хэлэхээр одоо аав согтуу ирнэ гэж уйлдаг байсан гэсэн. Ингэж сонсоод өөрийгөө аймаар өрөвддөг ш дээ. Тэгсэн хирнээ эцэг эх минь хүүхдээ загнана, зодно гэж мэддэггүй хүмүүс. Бид 5 уулаа эрх, аав уухаараа ээжийг минь зовоодог, ээжид гар хүрдэг байсан гэсэн тэр нь л бидэнд маш их зовлон болж байсан байх.
Намайг ухаан орсноос хойш аав минь уух нь багасаж ээжид минь гар хүрч байсныг би санадаггүй. Тиймээс ах эгч минь аавд дургүй байхад миний дээд талын ах /надаас ганцхан ах/ бид 2 мэддэггүй болохоор ч тэр юм уу аавдаа хайртай. Аав минь намайг маш их эрхлүүлдэг, үргэлж үнэрлэн үнсдэг байсан. Би одоо яг аав шигээ үнэрлэж үнсдэг.
За тэгээд аав минь дахин архинд орлоо. Том болсон ах минь бас ууж эхэлдэг юм байна. Энэ үе л миний сэтгэлд хоногшсон маш хүнд өдрүүд өнгөрсөн дөө. Аав чи архи уух болоогүй гээд л ахыг загнана, ах та намайг ийм болгосон, ээжийг минь яаж байлаа гэж хоорондоо хэрэлдэнэ. Ээжийнхээ зовж байгааг харах надад юунаас ч илүү зовлон. Миний ээж өөрөө бол амилсан бурхан, гэтэл асар их зовлон үзсэн дээ, үүнээс үүдээд би хүнд өмнөх төрөл гэж байдаг, үйлийн үр гэж байдаг гэдэгт итгэж эхэлсэн.Ээж минь өмнөх төрлийнхөө үйлийн үрийг эдэлж байсан байх. Өөрөө бурхан байж яахаараа ингэж зовдог юм вэ энэ чинь ариун явдал уу гэмээр л санагддаг байж билээ.
Ингээд тэнэж явсан хэдэн тэнэг есүст итэгчидтэй таардаг юм байна. Сайн итгэвэл хүссэн бүхэн чинь биелэнэ гэдэг юм байна. Тэгэхээр нь аав ахыг минь архинаас гаргаж өгөөч гэж гуйхаар итгэлээ. Нөнцөл байдал хурцадсан үед өвлийн хүйтнээр хашааныхаа модон жорлондоо орж суугаад л уйлаад л гуйдаг байлаа. Тэр дурсамжийг маш тод санадаг юм. Яагаадыг мэдэхгүй.
Аав минь намайг маш их хайрлана, өглөө бүр дуудаж биш үнсэж сэрээдэг. Нойроо харамлаад сэрэхгүй болохоор эхний цаг аав нь аргалъя миний охин 2 дугаар цагтаа очоорой гэдэгсэн. Ээж минь биднийг босдоггүй болохоор дандаа нэг цаг ахиулж хэлнэ. 9 боллоо гээд л дуудна тэр нь 8 юм байна гэж бид тооцоод бүр унтана кккккк. За тэгээд бөөн юм болж босоод ээжийнхээ өглөө бүр хайрдаг сүүгээр зуурсан бинг идээд л хичээлдээ явна. Ингэж л хүүхэд нас минь өнгөрсөн юм байна. Энэ тухай эргэж дурсах боломж гарсанд их баяртай байна.
Ээж аав минь бидний төлөө сүүлийн дусал цусаа өгөх хүмүүс байдаг юм. Та хоёртоо маш их хайртай. Бурхан минь, миний хоёр буурлыг бидэнтэй удаан хамт байлгаж өгөөрэй.
3 сэтгэгдэл:
БАЗАРВААНЬ ОНЦ СУРЛАГАТАН ЮМ БИЗ ДЭЭ
amidrald yum yum l uzeh yum dooo (sanaa aldav)
Өссөн төрсөн орчин нь ондоо ч чи бидний бага нас адилхан өнгөрч дээ Бага насаа дурссан бичлэг тань сайхан санагдлаа Ижий ааваа гэсэн бидний сэтгэл ч ижил юм байна.